Халх даяар “дарваан хар” хэмээн алдаршсан нэгэн “сайн” эр МАН-д бий. Томчуудын дунд дагздаж гүйсээр байгаад дэд сайд хүртэл болж, дэвшиж байсан сохор азтан. Гэхдээ хэн нэгнийг харлуулахын тулд юу ч хийхээс буцахгүй нэгэн гэдгээ ойрын өдрүүдэд илүү тодоор харуулж байх юм. ЗТХ-ийн сайдаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ саяхныг болтол ажиллаж байхад дэд нь байлаа. Яаманд нь асуудал гарч, Ж.Бат-Эрдэнэ ажлаа өгсөн. Өгөхөөс өөр арга ч байгаагүй. Тухайн үед дэд сайд нь ямар нэг тайлбар хийгээгүй. Ажлаа өглөө, шударга ёсыг тогтоож, зөв жишиг гаргаж ирлээ гэж баахан өөрийгөө сурталчилсан байх. Бүр твиттер хаягаа шударга иргэн болгож сольж байсан санагдах юм.
Гэтэл улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөхтэй зэрэгцээд нэгэн цагт нэг яаманд хамт ажиллаж байсан нөхрийнхөө араас “хутга дүрлээ”. Үндсэндээ овоо хараатай буугаар дагздаж байгаа нь энэ. Ж.Бат-Эрдэнэ сайдын өрөөнөөс эхлэлтэй архидалт явсаар хүн амины хэрэг гарах нөхцөл байдлыг бий болгосон гэж “дарваан хар” ярьсан байна билээ. Мөн “Хуурамч сахалтай багийг чинь хуу татах юмсан” гэж жиргэж дахин дахин “хутгалж” байна. Өмнө нь хамт ажиллаж байхдаа “Сайдтай минь намайг яаж зүйрлэх вэ дээ” гэж долоож байсныг нь жиргээчид ухаж гаргаад, эвлүүлж зүйгээд тавьчихаж. Гэтэл ичих нүүрээ элгэндээ наасан “дарваан хар” чинь “Хүний итгэлийг Сахал ямар их алдсан байна” гэж өөрийгөө өмөөрч байгаа юм даа. Ийм хүнийг намдаа авч, нийтээрээ элэг доог болж байгаа МАН-ынхны буруу. Зарим нь бүр зөвлөхөөрөө ажиллуулж ч байх шиг. Дагздуулав даа.