Батлан хамгаалах салбар, цэрэг, цагдаагийнхны нийгмийн баталгааны талаар үргэлж ярьж, хамгийн шударга гишүүний дүрээр харагддаг Ж.Энхбаяр сүүлийн үед тараа таниулж байгаа. ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдийн тэргүүн эгнээнд бичигдсэн тэрбээр тэрбумаар нь татвар төлөгчдийн мөнгөнөөс “хумсалц”-сан. Тэр мөнгөөрөө үхрийн ферм байгуулж, улсад хэрэгтэй ажил хийсэн гэж сурталчилсан. Янз бүрээр л өөрийгөө цагааруулах гэж пиар хийлээ.
Мөнгөө төлчихсөн гэж яриад байгаа. Одоо болтол төлсөн гэсэн баримтаа дэлгэж тавиагүй л байгаа. Мань эр үхрийн аж ахуйд мөнгө зарцуулах болсноос хойш жинхэнэ утгаараа “үхэрчин хүү” болжээ. Эсвэл “Үхэр Монгол” гэдгээ ч сайтар ухамсарласан байж магадгүй юм. УИХ-ын гишүүн хүн гэдгээ, төр түшилцэж байгаа түшмэлийн албатайгаа мартаж, чуулганы танхимд гараа толгойдоо барьж, эвэр болгоод нэгнийгээ элэглэж байх юм. Өрөөлийг элэглэж байгаа гэж бодсон байх, Ж.Энхбаяр гишүүн. Үнэндээ өөрийгөө л элэглэчихлээ. Өөрөө л “Үхэр” болж харагдлаа.
Нэг, хоёрхон үйлдлээрээ л тэр шударга үнэний туйл болгож өөрийгөө харагдуулдаг “баг”-аа хуу татаад хаячихав. Одоо тэр шударга ёсыг тунхаглаад, яриад хэн ч тоохоо больсон нь ойлгомжтой. ЖДҮ-чин л гэж олон нийт харна. Зарим нь “Үхэрчин хүү”, “Үхэр Монгол” ч гэж харж, ойлгох байх. Энэ бүрэн эрхийн хугацаагаа дуусгаад дахиж төрд ойртолгүй үхрийнхээ фермийг ажиллуулсан нь дээр дээ. Бас ЖДҮХС-гаас авсан зээлээ төлсөн гэдэг баримтаа ард түмэндээ, тойргийнхоо сонгогчдод харуулчихаарай.