ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эхнэртэйгээ хардаж хүний аминд хүрчээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-12-03

Өнгөрөгч бямба гараг буюу арванхоёрдугаар сарын 01-ний архи зардаггүй өдөр согтуугаар хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Тодруулбал, 39 настай Т-г 37 настай Б гэгч эхнэртэйгээ хардаж аминд нь хүрчээ. Хэрэг Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын албан өрөөнд болсон байна.

Хүн амины ноцтой хэрэг гарлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагаас ирж, улмаар цагдаагийн байгууллагын албан хаагчид хэргийн газар очиход эхнэртэйгээ хамт архи уусан гэх шалтгаанаар 39 настай эрэгтэйн амийг хөнөөсөн байжээ.

Хохирогч 39 настай Т нь гавлын ясандаа хүнд гэмтэл авч, газар дээрээ нас барсан аж. Тэд нэгэн банк бус санхүүгийн байгууллагад хамт ажилладаг байжээ. Хэргийн газрын үзлэгээр хохирогч Т нь толгойн зүүн хэсэг, зүүн чих хавдсан гэмтэлтэй нас барсан байжээ. Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.