Сүүлийн үед нийгмийн соошл сүлжээ /Facebook/-ээр цахим төлбөрийн баримтын систем https://ebarimt.mn/-д нэвтрэх таны нэр, нууц үгийг ашиглан НӨАТ-ын буцаан олголтын урамшууллыг авч өгнө гэсэн зар ихээхэн гарах болжээ.
Улмаар иргэд энэхүү зард хууртаж, хууль бус залилангийн үйлдлийн хохирогч болсон талаар гомдол удаа дараа гарч байгаа талаар ЦЕГ-аас шинэ оны өмнөхөн сэрэмжлүүлэг гаргасан билээ.
Тэгвэл Татварын албанаас иргэн таныг https://ebarimt.mn/-д бүртгүүлсэн өөрийн нэвтрэх нэр, нууц үгийг аливаа этгээдэд дамжуулахгүй байж, нууцлалыг чанд хадгалахыг сэрэмжлүүлж байна.