ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хойд эцгийнхээ аминд хүрчээ 

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-01

Энэ сарын 31-нд буюу шинэ оны өдөр архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас хойд эцгийнхээ аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Хэрэг гардаг өдөр “Хилчин” хотхоны .....тоотод оршин суугч иргэнээс “Манай нөхөр нас барчихсан байна” гэх дуудлага иржээ. 

Дуудлагын дагуу хэргийн газар очиход тус тоотод оршин суух 48 настай М нь зүүн хөмсөгний дээд зовхи хөхөрсөн байдалтай нас барсан байжээ. Урьдчилсан дүгнэлтээр түүнийг тархины битүү бэртлийн улмаас амиа алдсан гэж дүгнэсэн байна. 

Хэргийг харьяа дүүргийн цагдаагийн байгууллага шалгаж байгаа бөгөөд 26 настай эрэгтэй А нь хойд эцэгтэйгээ архи ууж байхдаа маргалдаж, улмаар зодолдсон бөгөөд амь насанд нь хүрсэн гэдгийг тогтоосон аж. Цагдаагийн алба хаагчид хэргийн газраас 31 кадр зураг, хугарч гэмтсэн хуванцар цаг, гарын мөр зэргийг нотлох баримтад хавсарган авсан байна.  Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгаж байна.