ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хар тамхи шуудангаар зөөдөг бүлэг этгээдийг баривчилжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-02

Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас интернет сайт ашиглан Канад, Их Британи, Нидерланд, Герман, АНУ-аас мансууруулах сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр хил нэвтрүүлдэг шинэ урсгалыг илрүүлжээ.

Цагдаагийн байгууллагын албан тушаалтнууд дээрх хэргийг гааль, шуудангийн ажилчидтай хамтран хоёр сарын хугацаанд мөрдөн шалгаж илрүүлсэн аж. Уг хэргүүдийг үйлдсэн А, Б, Т, Д, Г нарыг дайчлан баривчилж, цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч ажилласан аж. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бэлдмэлийг гар аргаар тарьж ургуулдаг хэргүүдийг ч илрүүлж байгаа бөгөөд Хар тамхитай тэмцэх хэлтэс энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх чиглэлд тасралтгүй ажиллаж байгаа юм байна.

2018 оны оны сүүлчээр энэ төрлийн гэмт хэрэг нийт 199 удаа бүртгэгдсэн бөгөөд энд 412 хүн нэр холбогджээ. Үүнээс дийлэнх хувь нь 18-35 насны залуучууд байгаа аж.