ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Усан толгойт”

Б.ПҮРЭВЖАВ (сэтгүүлч)
2018-05-28

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир монголчуудыг доромжлж бас басамжлав. Тэрбээр өнгөрөгч баасан гарагийн чуулганы хуралдаанаар хүүхдийн мөнгөний талаарх анхны сэтгэгдлээ хэлсэн юм. Тэгэхдээ “Өнөөдөр таван хүүхэдтэй айлын аав, ээж хоёр ажил хийхийг хүсэхгүй байна. Нээлттэй ажлын байрны зар маш их байгаа.  

Ирээд ажилд ордог хүн алга. Зорьж ирчихээд тэнцдэг хүн байхгүй. Зориуд унадаг. Таван хүүхдийн 100 мянган төгрөгөөр амьдарчихна. Ийм байхад хар бор ажил хийж яах юм бэ гэж боддог, ярьдаг болсон. Цалингаа голоод сууж байгаа  эмч, сувилагчид  сарын 350 мянган төгрөгийн цалин авч байхаар хүүхдийнхээ мөнгөөр амьдарна. Энэ улс орон цаашдаа яах юм бэ   гэдгийг харъя гэсэн  сэтгэхүйтэй болсон” гэж чуулганы индер дээрээс элийрч, мэдэмхийрэв.  Ёстой ухаанд нь ухна ишиг ороод үхчихсэн, “усан толгой”-т гэхээс өөр хэлэх үг үнэхээр алга.  

Өнөөдөр Монгол Улсын хүн амын олонх нь залуучууд.  Амьдарлаа яаж өөд татах уу, хүүхдээ яаж аятайхан сургуульд оруулах вэ, орон байрныхаа урьдчилгааг яаж цуглуулах уу, цалингаа яаж амьдралдаа хүргэх вэ гэсэн бодолтой үй олон хүн Монголоор нэг байна. Өдөр ирэх бүр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амьдрах зардал алхам тутамд нэмэгдэж байхад хүүхдийн 20 мянган төгрөгт найдаад суудаг нэг ч монгол хүнийг би мэдэхгүй. Таны наад халамж гэж хашгираад байгаа 20 мянган төгрөгөөр бага насны хүүхдийн тав хоногийн живхний хэрэглээг ч дийлэхгүй. Ийм мөнгөөр яаж  бүхэл бүтэн долоон хүн амьдралаа залгуулах юм бэ. Хар ухаанаар бодсон ч дундаж хэрэглээтэй айлын сарын зардал хамгийн багадаа  200-300 мянган төгрөг байгаа. Тэгэхээр ямарч тооцоо судалгаагүй зүйл ярьж, ард түмнээ доромжилж суух эрх танд байхгүй. Ард түмнээ төлөөл гэж сонгосноос доромжилж, басамжил гэж  УИХ-ын гишүүнээр сонгоогүй шүү. Жаахан юм уншиж, хөрсөн дээрээ буумаар юм.