ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Фэйсбүүкээр танилцсан охиноо хүчирхийлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-07

Фейсбүүкээр танилцсан этгээд насанд хүрээгүй охиныг хүчирхийлсэн гэмт хэрэг энэ оны нэгдүгээр сарын 06-ны өдөр гарчээ. Хүүхдийг цахим орчинд танихгүй хүнтэй холбоо тогтоох, улмаар уулзах эрсдэлтэй нөхцөл байдал үүсгэхээс сэргийлэхийг НЦГ-аас хүүхэд, залуучууд, эцэг, эхчүүдэд сэрэмжлүүллээ. Таны хүүхэд 14 нас хүрээгүй бол фейсбүүк хэрэглэхгүй гэдгийг анхаарах, гэнэн томоогүй, сониуч зантай шилжилтийн насны хүүхдүүдэд өөрийн найз нөхдөө зөв сонгох, сэжиг бүхий үл таних хүмүүстэй уулзах нь нөхөж баршгүй хохирол учрах аюултай болохыг зөв ойлгуулах, хүүхдээ хэнтэй нөхөрлөж, хаана юу хийж байгааг нь мэддэг байх, хүүхэдтэйгээ ярилцаж зөвлөгөө өгч байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.