ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уурхайн цооногт ажиллаж байсан хүн нас баржээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-08

Нийслэлийн Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс 01.08-ны өдрийн 11:15 цагт хүлээн Онцгой байдлын албанд уурхайн цооногт хүн агааргүйдэж, ухаан алдсан тухай дуудлага мэдээлэл ирсэн байна.

Дуудлагын дагуу Үндэсний аврах бригадын харьяа Уул уурхайн аврах ангийн 10 алба хаагч, 2 автомашинтай 12 км замыг туулан 11:22 цагт очиход тус дүүргийн 1 дүгээр хороонд оршин суугч иргэн О /44 настай, эрэгтэй/ далд уурхайн 90 градусын босоо ам цооногт агааргүйдэж, ухаан алдаж унасан байсныг тус уурхайн ажилчид гаргасан байжээ.

 Тухайн иргэнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэн 11:28 цагт эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн боловч очсоны дараа нас барсан тухай Уул уурхайн аврах ангиас мэдэгдсэн байна.