ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

20 орчим насны гурван залуу хар тамхи хэрэглэж байжээ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-01-10

Энэ сарын 08-ны оройн 20 цагийн орчимд Баянзүрх дүүргийн зургадугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг нэгэн зочид буудалд залуус мансуурч байна гэх мэдээллийн дагуу тэднийг үйлдэл дээр нь барьж, баривчилсан байна.

Мэдээллийг хүлээн авсан даруйд шуурхай ажиллагаа явуулсан бөгөөд хэргийг үргэлжлүүлэн Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа юм. Сэжигтэн этгээдүүд нь 20 орчим насны залуус байсан бөгөөд гурвуулаа байсан бөгөөд мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ.

Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Эцэг эхийн хараа хяналт сул байдгаас үүдэж сүүлийн үед өсвөр насны охид залуус хар тамхи татах, энэ төрлийн гэмт хэрэгт уруу татагдаж байгаа учраас үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах, мансууруулах сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэхээс сэргийлэхийг анхаарууллаа. Мөн ийм зүйл хэрэглэсэн байж болзошгүй сэжигтэй тохиолдол илэрвэл цагдаагийн байгууллагад мэдэгдэж байх нь ийм төрлийн гэмт хэрэг гарах, цаашид автахаас сэргийлэх билээ.