ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Зодоон хийсэн цагдаагийн хурандаа нарыг ажлаас нь чөлөөллөө

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-14

Даваа гарагт буюу энэ сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Баянмонгол хороололд цагдаагийн хурандаа нар н.Ариунбатын гэрт архидан согтуурч, улмаар нэгнийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарчээ.

Тухайлбал, ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалтын хэлтсийн хурандаа н.Ариунбат, Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн дэд хурандаа н.Отгонжаргал нар хувийн шинжтэй маргаанаас болж зодолдсон байна.

Тус хэргийг БЗД-ийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд ЦЕГ-ын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав "Зодоон хийсэн хурандаа нарт хариуцлага тооцож ажлаас нь чөлөөлнө. Өнөөдөр тушаалыг нь гаргана" гэсэн байна.