ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Их аваргын зангараг

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-15

Японы мэргэжлийн сүмо бөхөд монгол хүн барилддаг болсноор манайхан энэ спортыг мэддэг, сонирхдог болоод багагүй хугацаа өнгөрөөд байгаа билээ. Сүмо бөхийн дэвжээнээс монголын дөрвөн аварга төрөөд байгааг мэдэхгүй хүн үгүй. Мөн олон монгол залуус энэ спортод хүч сорьж, хөлсөө урсгаж байгаа. Бөх гэхээр бид дандаа шагнал л авч байдаг хүмүүс гэж ойлгож ирсэн.

Гэтэл энэ ойлголтыг мэргэжлийн сүмогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал эвдлээ. Сүмо бөхийн бараг бүх амжилтыг нь эвдээд бай­гаа их аварга маань “Чоно” хочит ёкозүна Чиёнофүжигийн 35 нас таван сар­тайдаа тогтоосон хамгийн ахмад насан­даа түрүүл­сэн дээд амжилт­ыг эвдэх зорилго саяхан тавьсанаа зарласан. Тэгвэл Японд сүмо бөхөөр барил­даж байгаа залуусыг уриалан эх орондоо хүүхдийн эмнэлэг барих төслийг санаачилжээ.

Их аваргын зангараг гаргаж, эх орны ирээдүй болсон хүүхэд багачуудын төлөө гэгээн сайхан үйлийг эхлүүлэхээр болжээ. Дөрвөн сая гаруй ам.долларын өртөг бүхий эмнэлэг барина гэдэг буян төдийгүй агуу их бүтээн байгуулалтыг уриалсан сэтгэлийн их хүч гэж хэлж болно. Монгол Улсын төр нь хүүхдийн эмнэлэг барих гэж хэдэн жил дуншиж байхад хэдэн сүмоч залуус ийм хэмжээний бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр болно гэдэг сэтгэл байвал юу ч хийж болдог гэдгийг харуулсан амьд жишээ бол­лоо.

Их авар­га Хакүхо М.Даваажаргалын энэхүү санаачи­лгыг Японы томоохон бизнесмэнүүд дэм­жин оролцохоо илэрхийлж байгаа нь монгол хүн нэгдэж, нийлж чадвал ямар их хүч, нөөц бололцоо байгааг харууллаа. Аварга хүн гэдэг аварга л байдаг гэсэн аавынхаа үгийг баталж, жинхэнэ аварга шиг сэт­гэж чадлаа. Танд баяр хүргэе