Цагдаагийн байгууллагаас "Сар шинэ-2019" нэгдсэн арга хэмжээг зохион байгуулан ажиллаж буй. Энэ ажлын хүрээнд СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтсийнхэн "Саппоро" тусгай арга хэмжээг энэ сарын 10-наас эхлэн зохион байгуулсан байна.
Арга хэмжээ зохион байгуулагдсан эхний 7 хоногийн байдлаар "Саппоро" үйлчилгээний төв орчимд биеэ үнэлж байсан 12 эмэгтэйг илрүүлэн саатуулжээ.
Уг эмэгтэйчүүдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 6.18 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хариуцлага ногдуулж, дахин зөрчил гаргахгүй байх талаар бичгээр баталгаа авч зөв амьдралын хэвшилд чиглүүлэхээр дээрх иргэдийг дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хандан ажилд зуучлах арга хэмжээ авч ажиллажээ.