ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Хагархай амт”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-01-17

Өчигдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Хувьсгал хийхэд хууль хэрэггүй” хэмээн попорч, олныг цочирдуулав. Тэрбээр УИХ-ын даргыг огцруулах асуудлыг төрийн их хувьсгал хэмээн үзэж, үүнд хууль дүрэм шаардлагагүй гэж зоригтойгоор мэдэгдэв. Төрийн хувьсгалыг хууль, дүрмээр биш, буудаж хороох замаар хийж ирсэн араатанлаг жишээг хээв нэг дурьдаж, тэнэг хүн тэнгэрээс ах гэдэг үгийн сонгодог жишээ боллоо. Төрийн эрх мэдэлтнийг огцруулахад хууль биш буу хэрэгтэй хэмээн хамар дор хагархай ам гэсэн шиг попорч суугаа улс төрчийг хараад Монголын төр, төрийн түшээд үнэхээр ухамсрын доройтолд орж гэж эмтрэх хүн  олон байсан нь дамжиггүй.

 Хууль дүрэмт тусгаар улсын төрийн түшээ, хуульч хүн ийн ярьж байгаа нь жинхэнэ эмгэнэлтэй хэрэг мөнөөс мөн. Ичсэн хүн хүн ална гэдэг шиг болчимгүй энэ үйлдлээ ард түмний эрх ашгаар халхалхаа бас мартсангүй. Тэрбээр “Шаардлагатай бол ард түмэн өмч хөрөнгө, эрх ашгаа хууль дүрэмгүйгээр буцааж авч чадна. Би ард түмний хэлэх гээд, багтраад байгаа үгийг хэлж байна” хэмээн хэлсэн үгэндээ тайлбар хийж байх юм. Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох гэдэгчлэн түүний энэ тайлбар хэлсэн үгэнд нь хачир болчихлоо. Дуугүй байхдаа ухаантай харагддаг хүн байдаг. Монголын төрийг өөрчлөхөд хууль биш буу хэрэгтэй ухааны юм ярьж сууснаас дуугүй байсан бол дээр байж дээ, гишүүн ээ. Намаасаа хөөгдөх үеэрээ “МАНАН”-г дэмжээгүй учраас би хөөгдөж байгаа юм байна. Гэхдээ Монголоосоо хөөгдөөгүйдээ баярлаж байна” хэмээн ярьж байсан юм. Тэгвэл энэ мэт олны өмнө  хазааргүй попроод байвал хэрхэхийг хэн ч таашгүй.