Өнөөдөр 12:00 цагт М.Сономпилд холбогдох хэргийн шүүх хурал Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох юм.
Эрчим хүчний сайд асан М.Сономпилыг “Амгалан” дулааны станцыг өргөтгөсөн Хятадын “Чайна машинери, инженеринг” компанид татварын хөнгөлөлт үзүүлж, улсад хохирол учруулсан үндэслэлээр Авлигатай тэмцэх газраас шалгаж, хэргийг 2018 оны арваннэгдүгээр сард шүүхэд шилжүүлсэн билээ.
Харин хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг нэгдүгээр сарын 9-ны өдөр болж улмаар яллагдагч М.Сономпилыг шүүхэд шилжүүлж, өнөөдөр ийнхүү гэмт бурууг шүүж яллах юм.