ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Засаг дарга нарт зөрчил дутагдал гаргахгүй байх зөвлөмж өглөө

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-01-22

Авлигатай тэмцэх газраас өнгөрсөн оны аравдугаар сард орон нутагт ажилласан дүнгээр илэрсэн зөрчил, дутагдалд тулгуурлан авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж буй шалтгаан нөхцөл, төрийн үйлчилгээний хүнд суртлыг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаарх зөвлөмжийг аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт энэ оны нэгдүгээр сарын 17-ны өдөр өглөө.

Мөн орон нутагт хууль бус төлбөр хураамж тогтоож, түүнийгээ хяналтгүй захиран зарцуулдаг, худалдан авах ажиллагааг хууль бусаар зохион байгуулж, танил тал, хамаарал бүхий этгээддээ тендерт шалгаруулан давуу байдал олгодог, төрийн албан хаагчдыг хууль бусаар ажлаас чөлөөлсний улмаас төсөвт хохирол учруулдаг.

Сум хөгжүүлэх сан, Орон нутгийн хөгжлийн сан, Засаг даргын нөөц хөрөнгийг хууль бусаар зарцуулж, нөхөн сэргээлт нэрээр гэрээ байгуулан ашигт малтмалын олборлолт явуулдаг, ИТХ-ын даргын нөөц хөрөнгө гэх төсвийн эх үүсвэрийг зарим аймагт бий болгодог. Албаны үйл ажиллагаандаа улстөржсөн байдлаар ханддаг. Төрийн үйлчилгээнд хүнд суртал үүсгэдэг зөрчил, дутагдлууд давтагдан гарсаар байгааг анхааруулж, тэдгээрийг дахин гаргуулахгүй байх, таслан зогсоох арга хэмжээг нэн даруй авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо.