ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Шударгын туйл”

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-01-23

Нийслэлийн Засаг дарга асан, Монгол Улсын баатар Э.Бат-Үүл гэнэт л ухаан орсон хүн шиг шударга ёс ярьж, дайрч болох бүхэн рүү “нулимж” эхэллээ.  Түүний ярьдаггүй сэдэв, оролцдоггүй асуудал, дайрдаггүй хүн гэж ч алга.  Ерөөсөө л шударгын туйл болж, хэвлэл бүхэнд үг дайж суугаа. Түүнийхээ хажуугаар шүүхэд дуудагдаж, үнэн мөнөө ололцох гэж нэгийгээ үзэж, нэхий дээлээ уралцаж явна. Э.Бат-Үүлгүй хот, төр урагшаа явахаа больсон мэтээр аяглаж, ганцаараа л хор бүхний гадуур өнгөрсөн, бусад нь хар хэрээ гэж өөрийгөө энхийн цагаан тагтаа болгох гэж улайрах нь үнэндээ ёс зүйгүй харагдаж байх юм.

Хоёр хэрээ чи хар, үгүй чи илүү хар гэж маргалддаг хошин зураг шиг санагдаад байгаа юм.  Ард түмний дургүйцлийг хамгийн их хүргэж байгаа, хууль хяналтынхны шалгаж эхэлсэн хүмүүсийг тэр цээжээрээ хамгаалж, өмөөрч байгааг зарим хүмүүс ярьсан.  Өөрт нь баатар цол өгсөн хүнийг яаж өмөөрдөг билээ.  Т.Ганболд гэдэг хүн ярилцлага өгөхдөө “Нэг цагаан үстэй чоно гарч ирээд, миний найз бид хоёр хонь иддэггүй гэж ард түмнийг доромжилсон” хэмээн бухимдана билээ.  Бас л нэг хэрэгт холбогдогчийн өмгөөлөгч болсон хэрэг.  

Э.Бат-Үүл гэдэг хүн Монголын төрд 20, 30 жил ажиллаж байгаа. УИХ-ын гишүүн, хотын дарга гээд том албан тушаал хашиж явсан.  Энэ хугацаанд шударга ёсоо, хуулийн засаглалаа тогтоохын төлөө яг юу хийсэн гэдгээ ярьмаар байх юм. Бусдыг муулж, тэгж ч болохгүй, гадны оронд тийм байдаг юм гэж цэцэрхэж байхаар.  Ярилцлага өгөхдөө АН-ын гишүүн хэвээрээ байгаа гэж хэлсэн байна, билээ. Гэр хорооллыг хөгжүүлэх ч бил үү, сонин нэртэй нам байгуулаад, өөрийнхөө пиарыг хийж байгааг хүмүүс гадарлаж л байгаа. Одоо цагт бусдыг хараар будаад төрд гардаг цаг өнгөрсөн дөө.