ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"ОЮУН"лаг бүсгүй

Б.ДАВААХҮҮ (сэтгүүлч)
2018-05-30

Түүн шиг таван парламентад суусан эмэгтэй улстөрч бараг үгүй. Гэхдээ 1998 оноос хойш 2016 оныг хүртэл 20 орчим жил улс төрд зүтгэсэн тэрбээр сүүлийн жилүүдэд завсарлага авч,  ногоон хөгжлийн  чиглэлээр тууштай ажиллаж,  дэлхий дахины байгаль хамгаалах салбарт Монгол Улсын нэр хүндийг өндөрт өргөж явна. Тодруулбал, С.Оюун нь Дэлхийн уур амьсгалын сангийн Гадаад хэрэг хариуцсан захирлаар томилогдсон байна. Тус сан нь 2020 он гэхэд жил бүр 100 тэрбум ам.доллар татан төвлөрүүлж, CO2 бууруулах, дасан зохицох төслүүдийг санхүүжүүлэх зорилготой аж. 
 

Харин монгол хүн тус санг удирдах болсноор ногоон бизнес, дулааны алдагдлыг бууруулах, утаагаа шийдэх, бэлчээрийн менежментээ сайжруулах, доройтлоо бууруулах, усны асуудлаа шийдэх гээд маш олон уур амьсгалын асуудалтай уялдсан бизнесийн төсөл хөтөлбөрүүд хөдлөх, Монгол Улс хожих асар том боломж нээгдлээ. 
 

Тэрбээр одоогоос дөрвөн жилийн өмнө НҮБ-ын Байгаль орчны Ассамблейн Ерөнхийлөгчөөр сонгогдож байв.  Далайн бохирдол, агаарын бохирдол гэх мэт чиглэлээр тус тусдаа үйл ажиллагаа явуулдаг байсан байгууллага хамрах хүрээ, бүтэц бүрэлдэхүүнээ өргөжүүлэн Байгаль орчны Ассамблей гэсэн нэрийн дор нэгдэхэд, түүний Ерөнхийлөгчөөр нь монгол хүн томилогдсон нь  мөн л С.Оюун байсан юм. Тэр анхдагч, бас манлайлагч байж чадсан юм. Цаашдаа ч салбартаа түүчээлж, илүү сайхан мэдээг монголчууддаа дуулгах биз ээ.