ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Дөрөвдүгээр ээлжийн Сайд

Б.БУНДХОРОЛ (сэтгүүлч)
2019-02-12

Зам тээврийн салбар хоёр жилийн дотор дөрөв дэх сайдаа угтаж авлаа. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр Б.Энх-амгалан гэдэг тэс хөндлөн сайдтай болоод амжив. Ээлжилж “хоолонд орсоор” үзээд өгье ч гэх нь өөр хүн олдохгүй байсан юм болов уу даа. Цагтаа сонгуулийн сунгаанд, “босоо” Ганбааг дуурайж, М.Энхболдод шадарлаж байсан хүн энэ удаа сайд болох од нь гийж буй нь энэ аж. М.Энхболдыг ялагдсан даруй нүүр буруулж, У.Хүрэлсүхэд шадарлаж байж энэхүү суудлыг олж авлаа, тэрбээр.

Гэхдээ сонгуулийн жил талаасаа хэтэрсэн энэ цаг үед, сайд тогтдоггүй суудалд хэр тэсэхийг нь, хэр ажиллахыг нь хэн мэдлээ. Хэр байхыг нь харах л үлдлээ. Уг нь зам тээврийн салбарт, энэ салбарын хүн л сайдаар ирсэн бол аятайсан гэх хүн хаа сайгүй байлаа. Харин тэгсэнгүй тэс хөндлөн олон улсын харилцаагаар төгссөн хүнээр зам тээврээ хариуцуулахаар болов. За ядаж ганц, хоёр ч болох нь гадаад хэлтэй юм даа гэж тайтгарахаас өөр алга.

Улс төр нь бужигнаж, түрүүний бөөс толгойд гардаг болсон энэ цагт мэргэжлийн хүн тавихгүй яав даа гэж тийм тэнгэрийн хүсэл хүсээд ч нэмэргүй биз, хөөрхий. Ядаж өмнө нь энэ салбарт ажиллаж, жаргал зовлонг нь мэддэг хүн байсан бол гэж дахин харуусал төрнө. Өнөөх нь ядаж байхад хэдэн хувийн компани, хоёронтоо НИТХ-ын төлөөлөгч байснаас өөрөөр гийгүүлээгүй нэгэн. Ядаж хоёр удаа УИХ-д сонгогдсон бол гэх авч, энэ цагт нэг, хоёрдугаар ээлжийнхэн хоолондоо ороод дуусчихсан болохоор, эхний удаа сонгогдож буй ийм хүмүүс л, ийнхүү од болж буй нь энэ. Тэрбээр энэ засагт дөрөвдүгээр ээлжийн сайд болон ирлээ. Тавдугаар ээлж л гэж битгий байгаасай. Тавих хүн олдохгүй болно шүү.