Эцэг эхийн хараа хяналт сул байсны улмаас хоёр хүүхэд галд өртөж амиа алдсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, Завхан аймгийн Тэс сумын Зүр багийн иргэн Э-гийн гэрт гал гарсны улмаас хоёр настай эрэгтэй хүүхэд, долоон настай эгчийнхээ хамт шатаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан байна.
Өвлийн улирал дуусч, урин дулааны цаг дөхөж байна. Тэр тусмаа хаврын улиралд хуурайшилт ихэсдэг учраас эцэг эхчүүд хараа хяналтаа сайжруулж, үр хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулахыг холбогдох албаны хүмүүс сануулж байна.