ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шинэ “Америк”

С.ЭРДЭНЭБАТ (сэтгүүлч)
2019-02-20

Шинэ сайдтай боллоо. Монголчуудын туйлын мөрөөдөл нь ардчилал төгс хөгжсөн гэгддэг АНУ-д очиж ажиллаж амьдрах. Нэгэн үе европчууд Америкийг  амьжиргаагаа залгуулах “диваажингийн орон” гэж хэмээн шүтэж далайн чанад дахь тус орныг зоригсдын цуваа шил шилээ даган хошуурдаг байсныг түүх гэрчилдэг. Тэгвэл энэ мөрөөдөл монголчуудад халдварлаад багагүй хугацааг ардаа орхиод байгаа билээ. Харин хэдхэн монголчуудын алсын мөрөөсөл болсон ардчилсан оронд очих эрхийг нь олгох шинэ “ноёнтон” Улаанбаатар хотод хөл тавилаа. Энэ хүний гар хэр чанга байхаас бидний хүсэмжилсэн амьдралын харгуй хаашаа зурайх нь тодорхой болно.

Майкл Клеченски хэмээх шинэхэн Элчин сайдын намтарыг сөхөн харвал тэрбээр  Ази, Европын орнуудын АНУ-ын Элчин сайдын яаманд байнгын төлөөлөгчөөс эхлээд хариуцлагатай албыг 30 гаруй жил хашсан туршлагатай нэгэн юм байна. Мөн тэрбээр НАТО болон Цөмийн аюулаас урьдчилан сэргийлэх төвд ажиллаж байсан гэнэ. Ер нь ажиллаж байгаа орныхоо нөхцөл байдалд уяалдуулан шийдвэр гаргахдаа өндөр ур чадвартай нэгэн гэж түүнийг тодотгожээ. Ийм арвин туршлагатай Азийн орны амьдрал ахуй, улс төрийн нөхцөл байдлыг сайтар мэдэрсэн нэгэн бололтой юм.

Монгол Улсад суух АНУ-ын шинэхэн Элчин сайд маань харин манай улсын онцлог, улстөрийн нөхцөл байдал, иргэдийн ахуй амьдрал, алсын мөрөөдлийг нь хэрхэн мэдэрч, хандах бол гэсэн хүлээлт хүн бүрийн нүдэнд тодрох шиг санагдлаа. Хойд эхийн царай харуулах уу. Холын Америкийг ойртуулах дипломатч хүний алсыг харсан ухаан гаргах уу гэдгийг цаг хугацаа харуулах л үлдлээ.