ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

МАНАЙ СУРВАЛЖИЛГЫН МӨРӨӨР: "LOF" цахим тоглоомын газарт хариуцлага тооцохоор болжээ

O.Admin
2019-02-21

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас  гуравдугаар сарын 1-ийг хүртэл цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан билээ. Гэвч энэхүү журам болон бусад хууль, дүрмийг үл ойшоон ажиллаж байсан "LOF" цахим тоглоомын газрыг нийслэлийн цагдаагийн газраас шалгаж, үйл ажиллагааг зогсоожээ. 

Тодруулбал, өчигдөр тус тоглоомын газарт цагдаагийн байгууллага шалгалт хийж, 250 хүүхэд хууль журмаар тогтоосон цаг хэтрүүлэн тоглож байсныг илрүүлж, гаргасан байна. Мөн тус тоглоомын төвийг ажиллуулдаг хүмүүст хариуцлага тооцохоор болжээ. Түүнээс гадна, журам зөрчиж ажилласан цахим тоглоомын төвүүдийн төв серверийг хурааж авна гэдгийг холбогдох байгууллагуудаас анхааруулж байгаа билээ. 

Манай сонин цахим тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарсантай холбоотойгоор сурвалжлага хийж, хууль зөрчин ажиллаж байгаа талаар мэдээлсэн билээ. Тэр дундаа "LOF" цахим тоглоомын газар бүхий л хууль, журмыг зөрчин ажиллаж байгааг сурвалжлага хийж хөндсөн. Тэгвэл цагдаагийн байгууллага энэхүү тоглоомын газрыг шалгаж, үйл ажиллагааг нь зогсооно, хариуцлага тооцохоор боллоо.