Улсын хэмжээнд он гарсаар эхний хоёр сарын байдлаар нийт 831 удаагийн ахуйн гал түймэр гарч, 2.1 тэрбум төгрөгийн хохирол учирчээ. Үүний улмаас 14 хүн нас барж, гурван хүн түлэгдэж гэмтэн, 435 гэр, орон сууц шатсан аж.
Дээрх гал түймрийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 193 хүний амь нас, төр, аж ахуйн нэгж, байгууллагын 12.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 14.9 хувиар өсөж, учирсан хохирлын хэмжээ 73.4 хувиар буурсан байна.
Харин ой хээрийн түймэр 2018 онд Улаанбаатар болон Архангай, Булган, Баянхонгор, Дархан, Дорнод зэрэг нийтдээ 13 аймгийн 48 суманд 77 удаа гараад байна. Түймрийн улмаас байгаль экологид 39.5 тэрбум төгрөний хохирол гарсан бол, гал түймэр унтраахад 250 сая төгргөний хохирол учирсан аж.