ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас осолдож, гурван хүүхэд гэмтжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-02-24

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай улирдлагын хэлтэст нийт 405 дуудлага ирүүлсэн байна. Үүнээс  зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч,  шалгажээ. Ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 11 хүн гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байжээ. Хүүхдүүд   тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмтэж бэртсэн байна.

Хүүхэд өртсөн ослын шалтгаан нөхцлийг үзвэл жолооч нар нь гэр бүл, үр хүүхдээ тээвэрлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж гэмтжээ. Тухайлбал,  СХД-ийн нутаг 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэрлийн шон мөргөж, зорчиж явсан 13 настай У, 6 настай Э, 3 настай Б нарын 3 хүүхэд гэмтсэн байна. 

Мөн Хан-Уул дүүргийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, 5 настай А,  6 настай А нарын 3 хүн гэмтжээ.  

Тиймээс согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.