Хэрлэн голоор зорчиж явсан 11 зорчигтой бага оврын автобус мөс цөмөрсний улмаас осолджээ. Тодруулбал, Дорнод аймгийн Баянтүмэн сумын Хотонт багийн “Энх зуслан” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 25 км-т, сумын төвөөс баруун зүгт 12 км-т/ Дорнод аймгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн О-гийн жолоодож явсан “Истана” загварын бага оврын автобус /11 зорчигчтой/ Хэрлэн голоор зорчиж яваад мөс цөмөрсөн тухай дуудлагыг 02.25-ны өдрийн 21:25 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 8 алба хаагч, 1 автомашинтай 25 км замыг туулан 21:56 цагт очиж, 05 минут ажиллаж татан гаргажээ. Азаар хүний амь нас эрсдээгүй байна.