ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

13 настай хүүхэд авто засварын газар ухсан хэрэг гарчээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-03

Цагдаагийн байгууллагад энэ сарын 01-ний өглөөний 08:30 цагт "Авто засварын газар хулгай орж, эд зүйлс алдагдсан байна” гэсэн дуудлага мэдээлэл иржээ. Мэдээллийн мөрөөр шалгахад, Сонгионхайрхан дүүргийн 20 дугаар  хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг байрны ард байрлах авто засварын газарт хулгай орсон байжээ.

Хэргийг тус дүүргийн 1 хороо, Толгойтод оршин суух хаягтай  13 настай эрэгтэй Б үйлдсэн болохыг тогтоосон аж. Тэрбээр засварын газрын модон хаалгыг эвдэн орж, Samsung маркын зөөврийн компьютер, 1.78 сая төгрөгийг хулгайлсан байна. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.