ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

KFC-ийн бусад салбаруудаас зөрчил илэрчээ

Д.ОЮУН-ЭРДЭНЭ (сэтгүүлч)
2019-03-05

Хан-Уул дүүргийн Зайсан дахь салбараар хоёрдугаар сарын 9-12-ны өдрүүдэд үйлчлүүлсэн иргэд хоолны хордлого авч 11-ний өдрөөс эхлэн ХӨСҮТ-д хандсан байдаг. Зайсан дахь KFC-ийн бүтээгдэхүүнээс хордсон нийт 242 хүнд эмнэл зүйн шинж илэрч, 44 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх тоон мэдээллийг НМХГ-аас олон нийтэд мэдээлсэн.

Түүнээс гадна бусад KFC-гийн салбаруудад шалгалт хийхэд багагүй зөрчил илэрчээ. Бүтээгдэхүүнд ноцтой зөрчил гараагүй ч ажилчдын эрүүл мэндийн дэвтрүүдэд зөрчил удаа дараа гарсан аж. Тухайлбал, ажилчид нь үзлэг шинжилгээнд хамрагдах хугацаа дууссан байхад ороогүй, дэвтрийн тамга тэмдгийг шинжилгээ өгөлгүйгээр даруулсан гэх мэт зөрчил дутагдал илэрчээ.