ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаа байгууллагынхаа санхүүг шалгуулахаас татгалзжээ

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2019-03-10

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газраас өнөөдөр УБТЗ ХНН, УБТЗ-ын удирдах газарт шалгалт хийхээр очсон. Энэхүү шалгалтыг өнгөрсөн онд хоёр ч удаа хийхээр очсон  УБТЗ ХНН-ийн удирдлагууд, дарга Д.Жигжиднямаа шалгалт оруулахаас татгалзаж байжээ. Түүнийгээ Орос, Монголын хувь нийлүүлсэн нийгэмлэг учраас ганц улсын мэргэжлийн хяналт шалгах эрхгүй хэмээн тайлбарласан аж. 

Улмаар мэргэжлийн хяналтын байгууллагынхан ЗТХЯ-д хандаж, зөвшөөрөл авч, өнөөдөр шалгахаар очсон нь энэ юм байна. Харин Д.Жигжиднямаа шалгалт оруулахыг зөвшөөрсөн хэдий ч байгууллагын санхүүг шалгуулахаас татгалзсан байна. Татгалзсан шалтгаанаа Орос, Монголын хамтарсан нийгэмлэг учраас хоёр улсын мэргэжлийн хяналтын байгууллага заавал хамтарч шалгах ёстой гэдэг байр сууринаас хандаж байгаа ажээ.  Яг одоо МХЕГ-аас УБТЗ ХНН-т шалгалт хийж байна.