ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эхнэрээ хутгалж, гэмтээжээ

O.Admin
2019-03-10

Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо,  Монелын гудамжинаас цээжин тус газраа хутгалуулсан эмэгтэй Цэргийн төв эмнэлэгт хүргэгдэн ирсэн гэсэн дуудлага мэдээлэл  энэ  сарын 09-ний өдөр 00:00 цагт цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу шалгахад,  эмэгтэй 40 настай О-гийн зүүн даланд түүний нөхөр 41 настай М нь архи,  согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ хутгалж, гэмтээсэн байсан аж.

Уг гэмт хэрэгт цагдаагийн байгууллага Монгол улсын эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг мөн тус хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд 11.7-т заасан Гэр бүлийн хүчирхийллийн зүйл ангиар Эрүүгийн хариуцлагад татан шалгалгах үндэслэлтэй юм байна. Одоогоор хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж байгаа ажээ.