Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко Алтан Заамар” компанийн удирдлагуудыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ. Өнгөрсөн сарын сүүлчээр тус компанийн уурхайд нуралт үүсч, дөрвөн иргэн амь насаа алдсан юм. Уг осолд компанийг буруутай гэж үзэж байгаа бөгөөд тухайн компани карьераа нуурын устай ойрхон байрлуулснаас болж нуур хальж, нуралт үүссэн гэх мэргэжлийн хяналтын урьдчилсан дүгнэлт гарсан юм. Мөс, усны судлаас ч болсон байхыг ч үгүйсгэх боломжгүй аж. Харин газар хөдлөлт боллоо гэхэд хөрс нурах хэмжээнд хүргэхгүй гэсэн тайлбарыг албаныхан өгчээ. Тэгвэл энэхүү харамсалтай хэрэгт компани буруудаж байгаа юм.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Төв аймгийн цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа” гэв.