ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Сураггүй алга болсон иргэнийг хайх ажиллагааг дахин эхлүүлжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-12

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд өнгөрсөн 2018 оны арванхоёрдугаар сарын 2-ны өдрийн 01.50 цагт алга болсон 28 настай, эрэгтэй Ө-г эрэн хайх ажиллагааг зогсоогоод байсан  ч дахин эхлүүлжээ. Тодруулбал, тухайн өдөр иргэн Ө нь хамгийн сүүлд шатахуун түгээх станцын сахиул Ц-ийн гэрээс гараад сураггүй алга болсон байна. Ө-ийн ар гэрийнхэн маргааш нь буюу арванхоёрдугаар сарын 3-ны өдөр Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар арванхоёрдугаар сарын 12-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж.

Эрлийн ажиллагаа үр дүнд хүрээгүй учир ар гэрийнхэнтэй нь зөвшилцөн, эрлийн ажиллагааг зогсоосон байжээ. Тэгвэл, гуравдугаар сарын 12-ны өдөр ар гэрийнхнийх нь зүгээс Ө-г дахин эрэн хайх хүсэлт гаргаснаар Онцгой байдал болон цагдаагийн байгууллагын нийт есөн хүнтэй эрлийн баг эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.