ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

“Аллерги”

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-03-18

Түүний “аллерги” хөдөлчихлөө. Хэн хөдөл­гөсөн нь тодорхой. АН-ын даргын хувьд тэр жинхэнэ “аллерги”. МАНАН-гийн хонгил бий гэдгийг зоригтой баталж, олонд ил гаргасан хүн бол экс ерөнхий сайд Н.Алтанхуяг. Тэрбээр ямар хүнд нөхцөлд нөхцөл Ерөнхий сайдаар ажиллаж байснаа олон нийтэд зарласан хамгийн анхны гүйцэтгэх засаглалын тэргүүн гэхэд болно. Мөн Ерөнхий сайд байх хугацаандаа “Чингис”, “Самуурай” бонд гаргаж хамгийн их зээлийн шугамыг нээсэн хүнээр тодорсон. Энэ мөнгөөрөө ч их юм хийсэн. Олон аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож, экспортыг орлох цөөнгүй үйлдвэр байгуулвж чадсан.

Гадны зээл, тусламжийг “чулуу” болгож болдог гэдгийг харуулж чадсан. Үүнээсээ болж багагүй хэл аманд орооцолдож, Авилгатай тэмцэх газрын хаалгыг ч татаж явсан. Тэрбээр  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Улс төрийн бодлогын зөвлөхөөр ажиллаж карьераа үргэлжлүүлж ирсэн. Гэтэл саяхан үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргалаа. Уг хүсэлт­дээ “Миний байр суурийг илт муш­гин гуйвуулж Ерөнхийлөгчийн хийл­­­гэж байгаа ажил мэтээр сурталдан харуулах боллоо. Тиймээс миний цаашид хийх ажил үйлсийг маань Ерөнхийлөгч таны нэр хүндэд халдахгүй байлгахын тулд зөвлөхийн ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч байна” гэжээ. Эндээс харахад тэр улстөрийн шийдвэр гаргажээ.  

Олон жил улс төрийн халуун тогоонд чанагдаж, Монголын нөлөө бүхий улс төрийн намын даргаар ажиллаж, төр түшилцэж явсан хүний тулхтай шийдвэр гэж олон нийт хүлээн авч байх шиг. Өөрөөрөө явах, өөрийн үзэл бодлыг бусдад нялзаахгүй гэсэн түүний бодол зөв ч байж магадгүй. Энэ үйлдлийг зарим хүн Алтангадас, МоАХ хоёрын зөрчилдөөн гэж харж байна. Аль нь ч байлаа гэсэн экс ерөнхий сайд өөрийн сонгосон замаараа явж, МАНАН-гийн хонгилыг “дэлбэлэхээр” шийджээ. Магадгүй нэгэн цагт “шинэ” АН-ын автор ч болох юм бил үү, хэн мэдлээ. Юутай ч Ерөнхийлөгчид бус намдаа илүү санаа тавихаар амьдралаа догол мөрнөөс эхэллээ. Тэр угийн “аллерги”-тай хүн. Гэхдээ шударга “аллерги”