ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цагаан даваа чиглэлийн авто зам энэ сарын 15-нд ашиглалтад орно

Н.ПУНЦАГБОЛД (сэтгүүлч)
2018-06-04

Улаанбаатар хотын хэмжээнд зам засварын ажил үргэлжилж байгаа билээ. Энэ хүрээнд гадна тойруугийн 4-р хэсэг, Дарь-Эхийн авто замаас Ганц худаг, Цагаан даваа чиглэлд шинээр барьж буй 3 км авто замын ажил үргэлжилж байна.

Одоогоор замын суурь хучилтын ажил дуусч, өнгө хучилт авахад бэлэн болжээ. Замын ажлын явц   90 хувьтай байгаа бөгөөд энэ сарын 15-нд ашиглалтад оруулах ажээ.  Их тойруугийн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах онцгой ач холбогдолтой Гадна тойруугийн энэ хэсгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын захиалгаар УБЗЗАГ-ын замчид барьж байгаа аж.