Хууль, шүүхийн байгууллагад өөрчлөлт, шинэчлэлт өрнөж байна. Албан тушаалтнуудын хэргийг шалгадаггүй, хамсаатнуудыг нь шалгах гэхээр сулладаг хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудыг өөрчилж эхэллээ. Энэ давалгаанд ШШГЕГ-ыг ч хамруулжээ. Хүний эрхийг зөрчиж, бөөн бөөнөөр нь стандарт хангахгүй өрөөнд хорьдог, дарамталдаг, эрүүдэн шүүдэг гээд аль болохгүй бүхнийг хийж байжээ, òýä. Энэ нь бичлэгээр, зарим олны танил хүмүүсийн хэлж, ярьж байгаагаар батлагдав.
Тиймээс ШШГЕГ-ын даргыг сольж, оронд нь Д.Дамдинцэрэнг томиллоо. Ерөөс өмнөх дарга Ц.Амгаланбаяр салбарт нь гарсан хууль буñ зүйл, алдаа завхарлын төлөө хариуцлагаа хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд байсан юм. Тиймээс түүний албан тушаалд туршлагатай боловсон хүчин болох Д.Дамдинцэрэнг томилжээ.
Тэрбээр эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор, 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, “Ганц худаг”, “Тахир соёот”, “Авдрант” зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга зэрэг алба хашиж байсан. ШШГЕГ-ын Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай нэгэн юм. Òэð байгууллагыг даргалахаас гадна өөрчлөлт, шинэчлэлт хийх үүрэг хүлээж байгаа юм. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг дарамталж байгаа бичлэг ил болсон нь цагдан хорих ангиудад хүний эрхийг яаж зөрчиж байгааг илчиллээ.
Шүүгч эмэгтэй хорих газар амиа алдсан нь ч энэ байгууллагын хариуцлагаã¿é байдлын нэг том жишээ. Тиймээс өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй шаардлагатай байгаа юм. Тэрхүү өөрчлөлт, шинэчлэлийг Д.Дамдинцэрэн дарга хийнэ биз ээ.