ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гоодойн аманд гал гарч 10 гаруй айл шатлаа

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-13

“Гоодойн ам”-д шар өвс шатаасны улмаас түймэр гарлаа гэсэн дуудлага өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт 13:55 цагт иржээ.. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 34, 74, 10 дугаар ангийн алба хаагчид түймрийг унтраахаар ажиллаж байна. Түймрийн улмаас 10 айлын байшин шатсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Галын шалтгааныг шар өвс шатааснаас үүдэлтэй гэж дуудлага өгсөн хэдий ч хохирхогч иргэдийн хэлж байгаагаар ил задгай гагнуур хийснээс болсон аж. Энэ талаар хоёр байшин нь шатсан хохирогч хэлэхдээ “Манай хашаанд найман байшин байснаас гурван байшин үлдлээ.

Урд талын айл гагнуур хийж байгаад гал алдсан байна. Сэрэмжлүүлээд байхад гал гаргаж хүний эд хөрөнгө хохироолоо. Төлүүлж авна гэж бодож байна. Гэр шатаж байгаа мэдээллийг фэйсбүүкээр авлаа. Гал гаргасан айл нь хориод жил эзэнгүй байсан. Энэ хүмүүст зохих хариуцлагыг нь үүрүүлнэ гэдэгт найдаж байна” гэв.