ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эхнэрээ хутгалж амь насыг нь бүрэлгээд хэргийн газраас зугтжээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-04-18

Энэ сарын 17-ны өдөр эхнэрээ хутгалж хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн долдугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух хаягтай 34 настай О нь эхнэртэйгээ маргалдаж улмаар нуруун тус газарт нь хутгалсан аж. Сэжигтэн О нь эхнэрээ нэг удаа хутгалсаны дараа хэргийн газрыг орхин зугтаасан байна.

Цагдаагийн алба хаагчдыг мэдээллийн дагуу хэргийн газарт ирэхэд хохирогч 36 настай Э нь нас барсан байжээ.

Гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шуурхай эрэн сурвалжилж Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс илрүүлэн дайчлан баривчилжээ. Мөрдөн шалгалтын явцад сэжигтэн эхнэртэйгээ хувийн таарамжгүй харилцаатай байсан бөгөөд хэрэг гарах үед уур бухимдлаа барьж дийлээгүй тухайгаа мэдүүлсэн аж.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн гэр бүлийн хүмүүстэйгээ болон бусадтай хувийн таарамжгүй харилцаа үүсгэхээс зайлсхийх, бусадтай маргалдахгүй асуудлыг шийдэх, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг анхааруулж байна. Гэр бүлийн таарамжгүй харилцаанаас үүдэн санаатай болон санамсаргүй үйлдлээр дотны хүмүүсийнхээ амь насанд хүрэх, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд халдах гэмт хэрэг олон гарч байгаа мэдээллийг цагдаагийн байгууллагаас өгч байгаа билээ. Иймд иргэд та бүхэн бусдыг хохирогч болгож, өөрөө гэмт хэрэгтэн болох үйлдэл гаргахаас урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.