Өнөөдөр өглөө 09:00 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн “100 айл” орчимд хүн буудсан хэрэг гарсан тухай мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "100 айл орчимд хүн нас барсан гэх дуудлага мэдээлэл Шуурхай удирдлагын төвд ирсэн. Одоогоор тус газрыг цагдаагийн хамгаалалтад аваад, хэргийн газрын үзлэг явагдаж байна. Харин буудуулж нас барсан эсэхийг задлан шинжилгээгээр тогтооно. Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байгаа" гэсэн мэдээллийг өглөө.