Сүүлийн жилүүдэд манай улсад өсвөр насныхан, залуу идэр насны хүмүүс сэтгэл гутралаас үүдэн амиа хорлох нь ихэссэн. Статистик мэдээгээр манай улсын амиа хорлолт хүн амынхаа тоотой харьцуулахад дэлхийд гуравдугаарт байрт оржээ. Энэ талаар "Нийгмийн сэтгэл зүйн өнөөгийн байдал, сэтгэл судлаачдын үүрэг оролцоо" сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үеэр Сэтгэл судлалын дээд сургуулийн захирал Ч.Базар хэллээ. Тэр тусмаа хөдөө орон нутагт амиа хорлолт хамгийн өндөр хувьтай байгаа аж. Гол шалтгаан нь ажилгүйдэл, ядуурал байдаг гэдгийг тэрбээр онцолсон юм.