Х.Мандахбаяр гэж саяхан л “Зиндаа” гэх шар сонин гаргаад гүйж явсан залуу. Түүний аав Өмнөговийн уугуул яруу найрагч Э.Хархүү гэдгийг уран бүтээлчид андахгүй. Нэгэн үе аавын нөмөр нөөлөг дор гаргаж байсан “Зиндаа” гэх шар сонин нь овоо борлуулалттай болж улс төрийн хүрээнийхэнтэй шаггүй танил болсон гэдэг. Энэ л сүлжээгээ ашиглан тэрбээр сүүлийн үед улс төр рүү санаархах болов. Залуу хүн төрийн сэнтий “зүүдэлж” буйг буруутгах гэсэнгүй. Харин анх хөлд, хэлд оруулсан сэтгүүл зүйн салбарынхнаа улс төрд гарах шат болгон ашиглах гэж улайрч буй нь л увайгүй үйлдэл гэж харагдаад байна. Яг үнэндээ өнөөдөр Х.Мандахбаяр өөрийгөө хэн ч биш улс төр рүү улайрсан хоосон мөрөөдөгч болгон хувиргав. Ингэхдээ тэр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийг өөрийн сонгуулийн сурталчилгааны бай болгохоор шийдэн улайрч дайрсан.
Сэтгүүлчдийг хагалан бутаргаж, өөрийн гэсэн хүмүүсээ сэтгүүлчдийн их хурлын дундуур шургуулж байж энэ байгууллагын Ерөнхийлөгч болсон. Зуу гаруй жилийн түүхтэй. Сэтгүүлчдийнхээ эрх ашгийг хамгаалдаг. Үзэг нэгтнийхээ эв нэгдлийг эрхэмлэдэг гэгээн сайхан байгууллагыг УИХ-д гарах тавцан болгон жонхуу хутгасан хүн бол Х.Мандахбаяр. Энэ хүн сэтгүүлчдийн байгууллагыг удирдах болсноос хойш МАН-ын дэргэдэх улс төрийн байгууллага мэт болсон. Түүнийг дэмждэг хэдхэн сонин, телевиз л сэтгүүлчдийн эвлэлийн босгоор алхаж, шагнал урамшуулал авч, өөрөөр хэлбэл сэтгүүлчдийг “хайрцаглан” харьцах болов. Монголын сэтгүүлчдийн анхны 16 давхар ордон барих төсөл, 1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр эхлүүллээ хэмээн сайхан уран гоё донгодож, МАН-ын дарга “ах” нараа дэргэдээ байлгаж байгаад далдагнасан.
Өнгөрсөн жилийн шинэ жилээр 90 гаруй сая төгрөгийн шагналын сантай “Сэтгүүлч шинэ жил” зохион байгууллаа хэмээн сүржигнэсэн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ шагналаа өгөөгүй гэдэг. Одоо сэтгүүлчдээс “орон сууцанд орох урдчилгаагаа өг” хэмээн нэхэж яваа сурагтай. Сайд харахаараа нугасгүй болдог муу зуршилтайг чинь гадарладаг ахын хувьд Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл гэдэг улс төрийн хавсраг болж, нэг нам нэг хүнд үйлчилдэг байгууллага биш гэдгийг ойлго. Уг эвлэлийг улс төрд санаархагч биш ул суурьтай дүгнэлт гаргадаг нэртэй зангарагтай сэтгүүлчид удирдаж ирсэн юм. Дүү арай л жулдаад байна. Эвлэлийн нэрийг “худалдан идэж” УИХ-д гарна гэж зүүдэлж байгаа бол эндүүрчээ л гэж хэлье. Бушуу туулай борвиндоо баастай гэдгийн үлгэр болох вий дээ.