Орхон аймгийн Жаргалант сумаас Улаанбаатар хот руу мансууруулах сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж байсныг энэ сарын 18-ний өдөр илрүүлжээ.
Хэргийг тодруулбал, 31 настай эрхэлсэн тодорхой ажилгүй Улаанбаатар хотын харъяат иргэн Б нь өөрийн эзэмшлийн автомашиндаа мансууруулах төрлийн ургамал тээвэрлэн явж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.
Уг хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтсийн мөрдөгчид мөрдөн шалгаж байгаа аж.