Чингэлтэй дүүрэгт түр оршин суугч Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Ким Ён Жү нь 159 грамм “Каннабис” хадгалж байсныг цагдаагийнхан энэ оны гуравдугаар сард баривчилсан билээ. Тэгвэл хэргийг Нийслэлийн Прокурорын Газрын хяналтан дор эд мөрийн баримтаар хураан авч мөрдөн шалгах үйл ажиллагааг хийж дуусан яллах дүгнэлттэйгээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Тодруулбал, уг хэргийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн бөгөөд одоогоор хурлын тов гараагүй байгаа юм. Хэрвээ шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэх юм нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх юм. Улмаар ял эдэлсний дараагаар Монголоос албадан гаргах аж.