Баянзүрх дүүргийн 11-р хороо “Товчооны туул голын эрэг дээр нас барсан хүн байна” гэсэн мэдээлэл энэ сарын 01-нд цагдаагийн байгууллагад иржээ.
Мэдээллийн дагуу шалгахад, 30 настай Н-д олон тооны гэмтэл учруулж амийг нь хохироосон байжээ. Тодруулбал 17 настай Д, Ё нар архидан согтуурсан үедээ бүлэглэн зодож амь насыг нь хохироосон байжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдгураар хэлтэст шалгаж байгаа аж.