ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Намын бүлгүүд Сонгуулийн хуулийг хэлэлцэнэ

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2019-12-02

Төрийн ордонд өнөөдөр МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл хуралдаж, энэ сарын 25-наас өмнө хэлэлцэн батлах ёстой Сонгуулийн тухай хуулиар байр сууриа нэгтгэх аж. Тодруулбал, АН-ын зөвлөлийн хуралдаан “Их эзэн Чингис” хааны танхимд хуралдах бол МАН-ын бүлэг “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд тус тус хуралдах юм байна. МАН-ын зүгээс 50+26 гэсэн хувилбарыг дэмжихээр санал нэгдсэн бөгөөд үүнийг АН-ын зөвлөл дэмжих эсэх нь тодорхойгүй байна. 

Мөн энэ өдөр ШИНЭ намын зөвлөл В танхимд хуралдана гэж зар тараажээ. Үүнээс гадна УИХ болон байнгын хороогоор хэлэлцэх хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдааны тов гарчээ. Ажлын хэсгийн хуралдааны товыг дэлгэрэнгүй хүргэе.

-Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Г” танхимд;

-Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд;

-Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас