ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Н.Тэгшбаяр: Том төслүүдийг эсэргүүцэж амьдралаа зогоодог хэсэг бүлэг бий болсон

O.Admin
2 цагийн өмнө

Цөмийн физикч, доктор Н.Тэгшбаяр Төрийн ордонд болж буй Халзанбүрэгтэй төслийн Хяналтын сонсголд оролцож байна. Тэрбээр, энэ үеэрээ "Уран эсэргүүцдэг байсан хэдэн нөхөр Халзанбүрэгтэй төсөл дээр оччихсон явж байна лээ. Ер нь үндэсний хэмжээний том төслийг эсэргүүцэж амьдралаа зогоодог улсууд бий болчихож. Энэ хүмүүсийг тагнуулын байгууллага шалгаж, хуулийн хариуцлага хүлээлгэх шаардлагатай.

Мэдэхгүйгээр эсэргүүцэж байгаа бол гэгээрүүлье. Улс орон том төслөө явуулахгүйгээр эмч, багш, тагнуул, цагдаагийнхаа цалинг яаж тавих юм. Алт, зэснээс өөр зүйл олборлоё. Газрын ховор элементээ ашиглая.

Урд хөрш гэхэд ганцхан ордоосоо Монгол Улсын төсөвтэй тэнцэх мөнгө олж байна. Халзанбүргэтэй төсөл ажиллаад эхэлчих юм бол жилд хэрэглэх цахилгааных нь мөнгө нь одоогийн Мянгад сумын нийт жилийн төсвийг 40 дахин нэмсэнтэй адил хөрөнгө орж ирнэ ээ” хэмээн байр сууриа илэрхийлэв.