Хөлбөмбөгийн ДАШТ-ий өмнө тоглолт бүрт аль баг ялахыг нь заадаг зөнч амьтдыг тодруулдаг. Тэгвэл энэ жилийн ДАШТ-ий зөнч амьтнаар төрөлхийн дүлий Ахиллес гэх муур тодорсон байна.
ОХУ-д зохион байгуулагдаж буй Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлт өчигдөр болсон бөгөөд ОХУ-Саудын Арабын баг тус тэмцээний салхийг хагалсан байдаг.
Харин тус хоёр багийн аль нь ялахыг үзмэрч муур зөгнөсөн гэнэ. Тодруулбал, түүний хоёр талд тавагтай хоол тавьж, нэгд нь ОХУ-ынх, нөгөөд нь Саудын Арабын далбааг хатгасан байна. Улмаар муур зөн совингоороо ОХУ-ын далбаа бүхий тавагтай хоолыг сонгож иджээ.
Түүний зөгнөл ч биелж, өчигдөр орой 23:00 цагт болсон тоглолтод ОХУ-ын баг 5:0 харьцаатайгаар Саудын Арабын багийг буулгаж авсан юм.