Анимэ сонирхогч хүүхэд, залуусын алдаж болохгүй алтан боломж энэ амралтын өдрүүдэд тохионо

O.Admin
50 минутын өмнө

Маргааш, нөгөөдөр буюу есдүгээр сарын 12, 13-нд "AIC Steppe Arena"-д "ANIMO FESTIVAL-2026" зохион байгуулагдах гэж байна. Өнөөдөр тус фестивалийн зохион байгуулагчид мэдээлэл хийлээ. Энэхүү фестиваль нь анимэйшн, комик, косплэй, тоглоом, дүр бүтээлт, энтертайнментын агуулгыг нэг дор нэгтгэсэн хоёр өдрийн томоохон арга хэмжээ юм.

Энэ жилийн фестивалийн хөтөлбөр илүү өргөн хүрээтэй болж, Main Stage болон Sub Stage гэсэн хоёр үндсэн тайзан дээр олон төрлийн үйл ажиллагаа болохоор төлөвлөгдөөд байна. Үзэгчид “Jaadugar: Witch in Mongolia” анимийн 3 ангийг үзэхээс гадна “Цасхан” богино хэмжээний шинэ анимэйшн, “Лоолойн найзууд” шинэ анимэйшний танилцуулга, GERTOON & NOMADIA-ийн шинэ бүтээлийн танилцуулга зэрэг шинэхэн контентуудтай танилцах боломжтой.

Фестивалийн онцлох зочдын нэг нь Японы TV Asahi-ийн продюсер Kazuki Endo юм. Тэрбээр, “Jaadugar: Witch in Mongolia” төслийн талаар үзэгчидтэй уулзаж, илтгэл, signing session болон workshop-д оролцоно. Мөн 100 гаруй анимэ бүтээл дээр ажилласан Японы нэрт найруулагч "Nobuyoshi Habara" тусгай зочноор хүрэлцэн ирж, уулзалт, гарын үсэг зурах арга хэмжээ, workshop хийх юм. Түүнчлэн "Nippon Designers School"-ийн захирал "Daisuke Nagasaka" оролцож, Японы бүтээлч боловсрол, анимэйшн болон дизайнер бэлтгэх орчны талаар танилцуулна.

Хөтөлбөрийн хүрээнд cosplay тайзны алхалт, cosplay тэмцээний шалгаруулалт, “ALTERZ” хамтлагийн Attack on Titan сэдэвт үзүүлбэр, "Anime Quiz with Moncoste", "Random Dance", үзэгчдийн интерактив тоглоом, дуу оруулагчдын үзүүлбэр, Gremix-ийн шинэ төслийн танилцуулга, мөн Carnival Hunt Celebrity Match зэрэг үзүүштэй, оролцоотой хэсгүүд болно.

Арга хэмжээний төгсгөлд MAA шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, Cosplay, Game Design, Art Toy, Short Animation, 72 Hours, Comic зэрэг хэд хэдэн төрлөөр шилдгүүдээ шалгаруулна. Ийнхүү “ANIMO FESTIVAL 2026” нь зөвхөн үзэх бус, оролцох, суралцах, шинэ бүтээлүүдтэй танилцах, олон улсын зочидтой уулзах томоохон талбар болж байна.

Мөн энэ удаагийн фестивальд дотор талбайд анимэ сэдэвт тусгай food zone ажиллана. Өөрөөр хэлбэл, үзэгчид анимэ хоолны менютэй хоол, амттан, ундааг фестивалийн дотор орчинд тав тухтайгаар авах боломжтой.

Товчхондоо, “ANIMO FESTIVAL 2026” бол анимэйшн, косплэй, тоглоом, дүр бүтээлт, шинэ уран бүтээл, олон улсын зочид, тайзны энтертайнмент бүгдийг нэг дор цуглуулсан, бүтээлч салбарын хоёр өдрийн том баяр юм. Арга хэмжээ 9-р сарын 12, 13-нд “AIC Steppe Arena”-д болох бөгөөд тасалбарыг Portal.mn Ticket.mn Fundea.mn CU2 -ийн апп-аас авах боломжтой.

Японоос ирэх гурван том зочин нь буюу илтгэгч Nobuyashi Habara нь 100 анимэ хийсэн найруулагч, аниматор, Character designer. Mecha анимэний домог гэгддэг. Гарын үсэг зурах, бас Workshop-оороо үзэгчидтэйгээ шууд анимэ хийнэ. Илтгэгч Jaadugar: Witch in Mongolia анимэний продюсер, "Nippon Designer School"-ийн захирал Daisuke Nagasaka нар ирэх юм.

1. Илтгэгч Nobuyashi Habara 100 анимэ хийсэн Найруулагч, аниматор, Character designer. Mecha анимэний домог гэгддэг. Гарын үсэг зурах, бас Workshop-оороо үзэгчидтэйгээ шууд анимэ хийнэ.

2. Илтгэгч Jaadugar: Witch in Mongolia анимэний Producer.

3. Nippon Designer School – Захирал Daisuke Nagasaka

2. Шинэ анимэйшнүүдийн танилцуулга болно. Gertoon, Trishna, Red Burger -ийн хамтран хийх шинэ анимейшн зарлагдана.

3. Carnival Hunt -тоглоомны тэмцээн болно. Бүртгүүлж оролцоод ялсан баг нь Gremix-ийн багтай өрсөлдөнө.

4. Анимэ менютэй хоолнуудаар үйлчлэнэ.

5. Kids Zone-д гэр бүлээрээ Мөнх Тунхтай хамт цагийг өнгөрөөнө.

6. Талбай дээр байгаа booth болгон өөрсдийн брэндийн шагналтай тоглоомууд тэмцээнүүдийг зохион байгуулна.

7. Уран бүтээлчид зураач нар хөрөг зураг, шог зураг гэх мэт бүгдийг нь зурна.

8. Циркийн зүүн талаас Shuttle Taxi хямд үнээр “AIC Steppe Arena”-рүү хүргэнэ.

8. Үндсэн арга хэмжээ 9 сарын 12,13-нд 2 өдрийн турш “AIC Steppe Arena”-д 11-ээс 20 цаг хүртэл entertainment, булан тохой бүрд нь хийх юмтай Festival болно. Ер нь бол Cosplay–тэй ComicCon л гэж ойлгож болох юм. TI2026 Dota -ийн Cosplay аврага хувцаа үзүүлнэ тайзан дээр.

10.Academy awards шиг. Шилдэгийн шилдэг бүтээлүүдийг шалгаруулна.

Цахим тасалбар: Portal.mn Ticket.mn CU2 -ийн апп-аас авах боломжтой.

Биет тасалбар: Арга хэмжээний 2 өдөр үүдэнд шууд борлуулагдана

Тасалбарын үнэ: Бүтэн 2 өдрийн тикетний үнэ 49.900₮

Shuttle taxi:Циркийн урдаас TINO Shuttle Taxi хямд үнээр үйлчилнэ.