Улаанбаатар хотын иргэд угаартаж, зарим нь амиа алдаж буй асуудалтай холбогдуулан НИТХ дахь АН-ын бүлэг болон төлөөлөгч С.Мөнхчулуун нар мэдээлэл хийлээ. Тухайлбал, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат “Эрдэнэт хүний амь нас хохирч байгаад маш их харамсаж байна. Бид сар бүр агаарын бохидлын асуудлаар мэдээлэл авч ирсэн. Гэсэн ч зарим мэдээллийг дутуу өгч байжээ. Тухайлбал, энэ оны хоёрдугаар сарын 15-нд Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах газраас гаргасан хүний амь нас, эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй гэж гарсан дүгнэлтийг бид олж авлаа. Энэ асуудал маш эмзэг. Улстөржих зүйл биш. Өвөл ойртож байна. Улаанбаатар хот гал алдаж байна, олон хүний амь нас эрсдэх вий. Үнэн бодит мэдээлэл хаана вэ гэдгийг олж тогтоох ёстой.соошлоор маш олон янзын мэдээлэл явж байна. Энэ асуудлаар нийтийн сонсгол явуулах ёстой гэдэг албан хүсэлтийг НИТХ-ын дарга Р.Дагвад өнөөдөр өргөн барьж байна” гэлээ.
Харин төлөөлөгч С.Мөнхчулуун “Энэ бол улс төрийн болон намын акц биш. Угаар хэрээс хэтэрлээ. НИТХ доторх төлөөлөгчид хүртэл мэдээлэлгүй байна. Олон асуудлыг ярьж байгаа. Үнэн бодит мэдээллээр хангах хэрэгтэй байна. “Тавантолгой түлш” компани дотроо байгаа зөвлөхүүд нь хүртэл өөр, өөр зүйл ярьж байгаа. Стандартын бус буюу өнөөдөр хэрэглээнд байгаа зуухаар түлш хэрэглэвэл хүний амь нас эрсдэх эрсдэлтэй гэдгийг ярилаа. Тиймээс бүх шатны хүмүүсийг цуглуулж нийтийн сонсгол хийх ёстой юм” гэв.
Мөн НИТХ дахь АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү “Иргэд айдас дунд байна. Сайжруулсан түлшээ хэрхэн түлэх вэ гэдгээ мэдэхгүй байгаа. Албан тушаалтнууд зөрүүтэй мэдээлэл өгөөд байна. Тиймээс хэрхэн зөв түлэх вэ гэдэг талаар мэдээлэл өгөөч гэж байна. Буруу юу байв гэдэг нэг ойлголттой болох ёстой. Хэвлэл нь тусдаа өөр зүйл ярьдаг, эрдэмтэд нь өөр зүйл ярьдаг. Шийдвэр гаргагчид мэдээллээ нуун дарагдуулсан байна. Төлөөлөгчид байнга асууж байсан ч мэдээллийг нуужээ. Маш харамсалтай. Геологийн төв лабораторийн дүгнэлт гараагүй байна. Төлөөлөгчдийн 4/1 нь гарын үсэг зурлаа. Хохирсон иргэд, ажил хариуцаж байгаа дарга нар ч суух ёстой юм. Улаанбаатар хотын дарга тодорхой хариуцлага хүлээх ёстой. Ерөнхий сайд ч үүнийг хэлсэн” гэлээ. Мөн хэлмэгдэгдсийн хөшөөний туурин дээр 22 давхар шилэн барилга барихаар шийдвэр гарч, зөвшөөрөл