Олон улсын Хөлбөмбөгийн холбоо /ФИФА/ 21 дэх удаагийн ДАШТ-ий Герман-Мексикийн тоглолтын үеэр ижил хүйстнүүдийг гутаан доромжилсон дууг дуулсан гэх үндэслэлээр Мексикт сахилгын шийтгэл ногдуулахаа мэдэгдлээ.
Тус тоглолтод өмнөх ДАШТ-ий аварга Германы баг Мексикийн багт 0:1 онооны харьцаатайгаар ялагдсан юм. ФИФА-гаас дууны утга агуулгын талаар тодорхой мэдээлээгүй ч, “Лужник” цэнгэлдэх хүрээлэнд байсан зарим фанатууд Германы Мануэль Нойерыг зааж, элдвээр доромжлон хашгирч байжээ.
Дөрвөн жилийн өмнө Бразильд болсон ДАШТ-ий үеэр ч гэсэн тус улсын фанатууд зохисгүй авир гаргаж байсан аж. Гэхдээ тухайн үед ямар нэг арга хэмжээ аваагүй ч, энэ удаа зохицуулалтаа илүү чангатгахаар болсон байна.