ОХУ-д зохион байгуулагдаж буй 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний зөнч амьтнаар тодроод буй Ахиллес муурны зөгнөл дахин биелжээ.
Цас шиг цагаан өнгөтэй, төрөлхийн сонсголгүй муур өмнө нь ОХУ, Саудын Арабын багийн аль нь ялахыг зөгнөж байсан юм. Тодруулбал, тус нээлтийн тэмцээнд ОХУ ялна хэмээн зөгнөж байв.
Тэгвэл өнгөрсөн шөнө манай цагаар 02:00 цагт болсон ОХУ, Египетийн шигшээ багийн тоглолтод нь ОХУ ялна гэж Ахиллес муур урьдчилан таамагласан байна. Сонирхолтой нь, түүний зөн дахин биелж, ОХУ Египетийн багийг 2:0 харьцаагаар буулган авчээ.