ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Шүлгийн номын уралдаан зарлажээ

Х.БОЛОР (сэтгүүлч)
2019-12-15

"Улирал ба Зохиолч” сэтгүүлээс  ирэх 2020 онд 25 нас хүрч байгаа яруу найрагчдын дунд шүлгийн анхны номын уралдаан зарлажээ. Иймд үүнд оролцох найрагчдыг бүтээлээ ирэх гуравдугаар сарын 15-ны хооронд [email protected] хаягаар хүлээн авах юм байна.

Оролцогчид төрсний гэрчилгээний хуулбараа хавсаргах шаардлагатай. Тэднээс бид нэг л номыг шалгаруулж, хэвлэлтийн зардлыг нь хариуцна. Мөн “Хавар” цуврлынхаа анхны дугаараар  гаргах юм. Найрагчид 9919-9083 гэсэн утасаар холбогдож лавлах боломжтой. 2020 оны эхний буюу хаврын дугаар  манай сэтгүүлийн 25 дахь нь болох юм байна. Тус сэтгүүлийнхэн 25 дахь дугаарынхаа өдөрлөгийг ирэх оны гуравдугаар сарын дундуур хийнэ. Эрдэм шинжилгээний хурал, уншигч редакцийн уулзалт, 25 настнуудынхаа уралдаанд ирсэн номын шалгаруулалтыг  хийж, дүнг нь танилцуулах аж.